(Нийслэлийн иргэдийг төлөөлөхөөр сонгогдсон төлөөлөгч нар нийслэлийн агентлагуудыг бялуу шиг хувааж давхар дээлтэй болж, өөрсдийн захиран зарцуулах мөнгөө өөрсөддөө төсөвлөдөг. Жишээ нь 2017 оны нийслэлийн төсвөө 542.1 тэрбум төгрөг, урсгал зардалыг 295.7 тэрбум төгрөгөөр баталж байв. Тэр их мөнгөнөөс хичнээн нь ямар, ямар замаар будлиантаж замхарсан бол)

Бидний өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийн харъяа агентлагуудад баталсан төсөвт хяналт шаардлага тавих үүрэгтэй төлөөлөгч нар өөрсдөө уг төсвийг зарцуулах багт орж нийслэлийн болон улсын өмчит байгууллагуудыг удирддаг. НИТХ-ын төлөөлөгч нар албан тушаал хашихаар улайрдаг нь ийм учиртай.

Дараахь давхар дээлтнүүд иргэдийг төлөөлөх биш хувийн зорилго, өөрсдийн эрх ашгийнхаа төлөө л нийслэлийн өндөр босготой суудалд сууцгаасан болов уу. Өөрсдийг нь сонгосон иргэдийн бүрэн эрх ашгийн төлөө маш хангалтгүй ажиллаж байгаа шалтгаан нь тэдний авсан албан тушаал. Засаг даргаасаа албан тушаал авсан төлөөлөгч нар засаг даргадаа шаардлага тавьж чадах уу?


Ж.БАТБАЯСГАЛАН Нийслэлийн засаг даргын орлогч



Ш.АНХМАА Нийслэлийн засаг даргын орлогч


П.БАЯРХҮҮ Нийслэлийн засаг даргын орлогч


Н.БАТСҮМБЭРЭЛ Монгол наадам ОНӨТҮГ-ын дарга


Г.ТӨМӨРБААТАР Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга


С.ЭРДЭНЭТУУЛ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга


Б.СҮХБААТАР Нийслэлийн орон сууцны корпораци ОНӨААҮГ-ын дарга


Б.ОТГОНСҮХ Эгийн голын цахилгаан станц төслийн дарга


Ж.БАТСАЙХАН ОСНААГ-ын дарга


Ц.ТӨРХҮҮ Ус суваг удирдах газрын дарга


Д.БАЯРСАЙХАН Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв


Ц.БАЙГАЛЬМАА Азийн хөгжлийн банкны дэд зохицуулагч


Д.МӨНХЖАРГАЛ Азийн хөгжлийн банкны дэд зохицуулагч


Ж.АЛДАРЖАВХЛАН Хан-Уул дүүргийн засаг дарга


Ц.САНДАГ-ОЧИР Багануур дүүргийн засаг дарга


Ж.ЭРДЭНБАТ Чингэлтэй дүүргийн засаг дарга


Т.ЦЭРЭННОРОВ Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ


Б.БЯМБАДОРЖ Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин