Хууль тогтоож төр баригчид заримдаа элгийн элгийн үйлдэл гаргах юм. Халдашгүй дархан эрхэндээ дулдуйдаад УИХ-ын чуулганы танхимын чанга яригчаар тэд заримдаа эхнэртээ уурласан бухимдлаа гаргадаг болов уу гэмээр харагдах.

Саяхны (2017.05.04) чуулганы хуралдаан дундуур ийм нэг “эгдүүтэй” яриа болсныг аавтайгаа зурагт үзэж суусан Баасанхүү нэрт хүү “Нэрэндээ таарсан гэнэ үү? Аав та яах гэж надад ийм балай нэр өгсөн юм, нэрээ солимоор байна” гэж их л гоморхсон гэнэ.

Эцэг эхээс оноож өгсөн нэрийн утга агуулгыг доромжилж суугаа хамуурсан тархитай ийм нөхөд хүний нэр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байх тухай нийтээр мөрдөх хууль баталж суугаа нь ямар бандийн юм бэ?!


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин