Оршин суух үнэмлэхmэй, гэхдээ хаанахын ч харъяалалгүй, тэгсэн атлаа Монголд төрж өссөн гэх бантан будлиантай хятад эмэгтэй бага насны охидыг хулгайлж байгаад баригдсан тухай мэдээ уудам тал шигээ тайван амгаланд дуртай монголчуудын уурыг барав. Олон хүн сүлжилдсэн худалдааны төвийн ариун цэврийн өрөөнд хэнээс ч айж эмээлгүйгээр бяцхан охидын зураг авч байсан нь, баригдаж байцаалгах үедээ хээвнэг хэрэлдэж зогсох төрх нь "та нар намайг барах уу" гэх шиг харагдах аж.

Харийн пээдгэр эмэгтэйд монгол төр төмөр нударгаа харуулна байх гэж найдан сураг мэдээг чих тавин сонсч байсан олонд хууль хяналтынхан "тэр бол сэтгэцийн өвчтэй хүн" гэж зарлав. "Өмхий хужаа" гэж тэднийг өөр хоорондоо хэдэнтээ хараагаад ч бухимдал нь тайлагдахгүй байсан монголчуудад энэ мэдээ даарин дээр давс асгав гэгч болов. Адгууслаг хятад хүүхнийг ард түмнээ ойшоодоггүй төртэйгээ хамтатган хараацгаав. Дотор сэтгэлээсээ хальсан хилэнгээ тэд цахим сүлжээгээр дүүртэл цацсанаар жаахан тайвширцгаав. Цагаа тулахаар монгол хүмүүс бие биедээ хэчнээн хайртайг энэ явдал гэрчлэв

Угтаа бол олон нийтэд тэр эмэгтэйн хэн байх төдийлөн сонин бус, энэ хэрэгт тусгаар улс нь ямар хариу үзүүлэх вэ, ийм бузар явдал дахин гаргахгүйн төлөө төр улс нь ямар арга хэмжээ авах вэ гэдэг л чухал байв. Харамсалтай нь, өөрсдийг нь хамгаалдаг төр нь тайвшруулахуйц ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. "Эрүүл бус сэтгэцтэй хүн гэж дүү нь хэлсэн, бид эмнэлгээс нь тодруулсан. Хяналтанд байдаг нь үнэн байна" гээд үр хүүхэддээ анхаарал тавихыг эцэг эхчүүдэд уриалснаар төрийн үг тэгсгээд намжив.

Яахаараа улсын мэдлийн онцгой дэглэмтэй эмнэлэг харийн иргэнийг, хамгийн гол нь ямар ч харъяалалгүй хүнийг эмчилдэг хэрэг вэ? Охидын зургийг Хятадын үндэсний цахим сүлжээгээр эрчүүдэд харуулж, наймаалцаж, хил дамнасан бизнес ярьж яваа хүнийг "санаатай хэрэгтэн биш" гэдэгт яаж итгээд байгаа юм бэ? "Ээжийн чинь танил байна, гоё үзвэр үзүүлнэ" гэж охидыг хуурч машиндаа суулган хулгайлсан, олны газарт зургийг нь авахдаа "хүүхдүүдийн бүжгийн багш нь байна" гэж итгэл төрүүлэм түүх ярьж мэхэлж яваа хүнийг өвчтэй гэж хэн итгэх хэрэг вэ?

Монголын хуулийг яаж зувцуулж завшиж болохыг гаргууд сайн мэдэж судалсан, хэрэг муугаар эргэвэл ашиглах эмнэлгийн карт, элдэв түүхээ урьдаас бэлтгэчихсэн жинхэнэ аюултай гэмт хэрэгтэн биш үү гэж хардах эрх ард олонд бий. Хэрвээ тийм бол ард нь хил дамнасан хууль бус худалдааны маш том бүлэглэл ажиллаж байж л таарна. "Том" гэдгийн ард танил тал ихтэй, тэднийхээ нүд чихийг хэдэн халтар төгрөгөөр хаачихдаг, нуух, тээвэрлэх бүхэл бүтэн сүлжээтэй, гадаадад худалдан авагчдын бэлэн захиалгатай гэх мэт ойлголтууд багтана. Энэ хүүхэн тэдгээр томчуудын нохойд барьдаг мод, хэрэг үүрдэг золио төдийхөн хэсэг нь байж мэднэ. Ингэж ургуулж бодох, түүнийгээ төрдөө сануулах эрх ч бидэнд бий.

Муу сэтгэлтнүүдийн сэддэг бузар хэрэг болгоны үүр уурхай болсон Хятад оронд эцэг эхчүүд хуулиар зөвшөөрөгдөж төрүүлсэн ганц хүүхдээ газар тавилгүй, гараасаа салгалгүй хөтөлж зүүгдэж өсгөдөг нь энэ мэт хүн хулгайлах хэрэг, эд эрхтний наймаа, биеийг нь үнэлүүлдэг явдлаас үүдэлтэй. Хүүхдээ ганц хором хараанаасаа холдуулаад сураггүй алдсан тохиолдол хаа сайгүй гардаг учраас тэнд хөршдөө ч найдаж үрээ үлдээдэггүй. Монгол хүүхдүүд гадаа тааваараа тоглож өсдөг, яарсан үедээ таарсан танихгүй хүнд ч хүүхдээ даатгадаг гэхэд "Монгол Улс үлгэрийнх шиг тайван сайхан орон юм даа" гэж тэд битүүхэн атаархдаг.

Тэнүүн талын энэ тайван амгаланг эвдэх муу сэтгэлтнүүдийг монгол нутгийн босго алхуулахгүй байлгахын тулд юу хийх вэ? Цагдаа хяналтынхан, үнэн хэрэгтээ Монголын төр цаашдаа чухам яаж хөдлөх нь бидэнд ийм л учраас чухал байна. Тусгаар төртэй, мөрддөг хуультай улс гэдгээ ийм үед л иргэддээ тодорхой харуулахгүй бол ёстой л ямар БАНДИЙН БЭ гэгч болно доо?!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [49.0.212.172]   5-р сарын 27, 2017
hogiin gariig har hyatadruu n ambaard
Зочин
Зочин    [202.9.42.7]   5-р сарын 27, 2017
Битгий худлаа дэвэргэ новшоо. Биднийг хятадуудтай муудалцуулж яах гэсийн. Чи хэний захиалгаар өөрийнхөө бодлыг бичээд байгаа лалар вэ. чиний таамаг үнэн худлыг цагдаа тогтоочихно. Хятад хувцас өмсөж, хятадаас орж ирсэн хоол идэж,хятад бараагаар барьсан байранд амьдарч байж олон үгтэй новш вэ. дайн болвол чи хамгийн түрүүнд эх орноо орхиод зулбасгаа дагуулаад зугтана
Зочин
Зочин    [59.153.114.56]   5-р сарын 27, 2017
Энэ Татар дэвэргээд байсан юм алга. Би ч бас адилхан бодож байна. Бодит байдал ийм л байна. Чи харин хэн юм.
Зочин
Зочин
Зочин    [59.153.114.56]   5-р сарын 27, 2017
Хятадуудтай муудалцуулах гээд байх юу байсийн. Угаасаа бүх муу муухайн үүр уурхай болсон хар хужаа нартай аль ч улс орон сайн биш. Галав азрын хөрснөөс
Зочин
Зочин    [59.153.114.56]   5-р сарын 27, 2017
Галав юүлж газрын хөрснөөс арчигдан алга болох болтугай хар хужаа нар
Зочин