Улс төр, нийгмийн тогтолцооны шилжилт хийсэн улсуудын ард иргэдийн үзэл хандлагын өөрчлөлтийг тодруулсан нэгэн судалгааг Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Дэлхийн банкнаас хийжээ. Судалгаанд төв Ази, зүүн Европын 29 орны 51,000 гэр бүлийг хамруулсан аж.

Судалгаагаар монголчууд хамгийн их улс төржсөн ард иргэдийн аман хүзүүнд нэрлэгджээ. Улс төрийн хамгийн идэвхтэй, хэт улс төржсөн үзэл хандлагатай ард иргэдийг Албани улсынхан тэргүүлсэн байна. Албаничуудын 21 хувь нь улс төрийн намын харъяалалтай гэнэ.

Дэд байр эзэлсэн монголчуудын 17 хувь нь улс төрийн намын гишүүнчлэлтэй, үүний дотор эмэгтэйчүүдийн 16 хувь, эрчүүдийн 18 хувь нь улс төрийн өндөр идэвхтэй гэжээ. Дараагийн байруудад Тажикистан, Монтенегро улсуудын иргэд нэрлэгдсэн бол улс төрийн харьцангуй тогтвортой үзэл хандлагатай Европын холбооны улсуудын дундаж үзүүлэлт 7 хувь гарчээ.

Шинжээчдийн тайлбарласнаар, ядуу орны иргэд голдуу улс төржилт өндөртэй гардаг нь аливаа намын харъяалалд багтдаг хүнд албан тушаал, ашиг орлого нэмэгддэгтэй нь холбоотой гэнэ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин