Одоогоос даруй төчнөөн жилийн тэртээ говийн нэгэн хуаранд жагсаалын коммандаасаа байнга зөрж, салаан даргынхаа уурыг шавхаж салба нүдүүлдэг нэгэн дүлий цэрэг байсан гэнэ. Хөөрхий цэрэг зодуулсаар байгаад хүнд гэмтэл авч хугацаанаасаа өмнө харьжээ. Тэрнээс хойш сонсголгүй эрчүүдийг цэрэгт татахаа больсон гэдэг. Үүнтэй ижил өнөөгийн “төрийн дүлий цэрэг” гэмээр нэг нөхөр байна. Түүнийг Төмөрбаатарын Аюурсайхан гэдэг.

ПЯЛДАГАДААГҮЙ ҮНЭН:
Ө.Энхтүвшинг МАН-ын дарга байх үед даргадаа базагдахгүй, баригдахгүй, өөдөөс нь өрвөлзөж явсан эсэргүү цэрэг. Тухайн үеийн төр засаг хямралын халуунтай, нам нь сонгуулийн накауттай зовлонт үе байлаа. МАН-д шинэчлэлийн агаар оруулах цаг үеийн шаардлагаар Т.Аюурсайхан “ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО”-г үүсгэн байгуулсан нь одоо МАН-ын дэргэдэх нөлөө бүхий, хүчтэй байгууллагын тоонд орж чаджээ. Хэзээнээсээ л амбицтай цэрэг.

С.Баярыг элчингээр томилохыг хэлэлцэх чуулган дээр түүний хийсэн Оюутолгойн гэрээ, офшор данстай тэмцэнэ гэж гөжсөн шазруун цэрэг. Танхим дахь хэд нь сүүлээ тас хавчсан жингэр мэт чимээгүй гасалж байхад Х.Болорчулуун, Т.Аюурсайхан хоёр намынхаа хүчтэй лидерийн эсрэг үнэнийг хэлэн хоточ мэт хуцаж байв.

Ерөнхийлөгчийн сонгуулиар бурхинууд ичээндээ орсон, сураггүй шахуу бүгж байхад тэр намынхаа төлөө Женкогийн өмнөөс архирч байв. Даанч түүний офшор тэмцэл гараан дээрээ цуцчихсан.

Амлалтаа биелүүлээгүй Засгийн газраа даруй огцрохыг шаардаж гарын үсэг цуглуулж 33-ийн гэх бүлгийг үндэслэсэн хуйхтай цэрэг. Засгийн газраа огцруулчихаад сайд болоогүй, албан тушаалд шунаагүй хоншоортой цэрэг. Энэ явдал нь тэр нөхрийг буг чөтгөрөөс ч айхааргүй, бурхан байсан ч хуйвалдахааргүй шударга цэрэг гэж харагдуулна. Бусад нь нэг команданд жагсаж байхад бүгдийн өмнө гар нүцгэн дэлчигнэж байдаг дүлий цэрэг


Дүн 95%

ИТГЭЛ ДААХ ЭСЭХ...?
УИХ-ын гишүүн болоод 9 бүлэг, 54 зүйл бүхий “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл”ийн шинэчилсэн найруулга дээр ажилласан. Гэхдээ энэ хууль нь батлагдаагүй. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах үйл явцад оройлон оролцсон. У.Хүрэлсүхийн засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тааварт нэлээдгүй яригдсан. МАН-ын ээлжит 28-р их хурлаар намын дарга болж магадгүй хүмүүсийн дунд бас яригдаад авсан. Энэ бүгдээс харахад түүний улс төрийн рейтинг бусад 75 гишүүнтэйгээ харьцуулахад нэлээд тэргүүнд буюу айргийн тав дотор байдаг.

Дүн 75%

СТИЛЬ БА ИМИЖ:
Дэгжин бус хувцасладаг. Бусад гишүүдтэй харьцуулахад дундаж үнэтэй костюмууд өмсдөг. Харин үснийхээ хэлбэрт үргэлжид анхаардаг бөгөөд сард хоёр удаа “CHAIRMIN” салоноор тогтмол засуулдаг. Нүүрний арьсанд нь юу тохиолдсоныг мэдэхгүй ч нэлээд зовлон үзсэн шинжийг агуулна. Энэ нь эхнээсээ л имиж төрхөндөө анхаарал тавьдаггүйг илтгэнэ. Илүүдэл жингүй учир таар шуудай нөмөрсөн ч таагүй харагдахгүй. Гэхдээ түүчээлж яваа залуу улс төрчийн хувьд одоогийнх шигээ залхуу стильтэй байж болохгүй.

Дүн 61%

ЖИВ, ЖИВ:
Жилийн орлого 13 сая 550 мянга, хадгаламжиндаа 40 сая 810 мянган төгрөгтэй, 100 сая төгрөгийн үнэлгээтэй нэг бенц, бас нэг приус машинтай, Чингэлтэй дүүрэгт аавынхаа хуучны орон сууцанд голомтоо залган амьдардаг, өр зээлгүй, хувьцаа эзэмшдэг компанигүй ч саяхан тансаг зэрэглэлийн шинэ сууцанд нүүж орсон. Сонсохнээ харин “Оюуны Ундраа” групп-ээс Т.Аюурсайханыг ташуурдан дэмждэг гэсэн хов жив хол ойроос ниснэ. Нүүж орсон 460 сая-ын үнэтэй тансаг орон сууцыг нь нийслэлийн ИТХ-ын дарга “Оюуны Ундраа”-гийн С.Амарсайхан бэлэглэсэн гэх хов жив үнэн худал нь тодорхойгүй. Бэлэг өгөлцөж, авалцаж байхад нь би дэргэд нь лаа бариад зогсож байсан биш энэ тухай яриаг энэ хүргээд амаа жимийе. Анхны эхнэрээсээ салж, мисс-ээр сольж, хүүхэд өнчрүүлсэн удаагүй. 3 хүүхэдтэй, нэг эхнэртэй товарищ. Нөхөдтэйгөө дарвихдаа нэлээдгүй шоуддаг гэлцдэг.

Дүн 69%


БОЛОВСРОЛ:

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
  • 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
  • 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
  • 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалжээ.
  • Дээр нь Англи, Орос, Турк, Япон хэлний мэдлэгтэй. Хаана ч гологдохооргүй боловсролтой цэрэг.

Дүн 88%


АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга
  • 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Ажлын түүхээс харахад тогтвортой биш, нэг газар удаан ажиллаагүй, хөөсөн шинжтэй.

Дүн 62%

МУУЛААГҮЙ ҮНЭН:
УИХ-ын чуулган дээр асуулт асуухаар нэр өгчихөөд асуултаа асуудаггүй үг хэлдэг. Юу ч хэлэлцэж байсан шүүмжилж, сөрж явдаг. Заримдаа агуулгаас өөр зүйл ярьж хадуурдаг. Өр зүрхнээсээ өсөрхүү шинжтэй. Өөчилж, гоочлох төрөлхийн чадвартай. Ер нь унагах, бутлах, эвдлэх, бужигнуулах зориулалттай мэт. Дүн-75%



ТОЙРОГТОО...?


ДҮГНЭЛТ
Генерал болбол хэнд ч дийлдэхгүй янзтай ийм нэгэн шинэ цэрэг зарим нэг хуучин жанжинуудаас илүү эр зоригтойгоор улс төрийн талбарт тэргүүн эгнээнд дайтаж явна.

Дээрх оноонуудын дундаж үзүүлэлтээ УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН 65%-ийн дундаж үнэлгээтэй.

Жич: ТАТАР-ын үнэлгээ үнэн болохыг нотлоогүй.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [59.189.57.157]   12-р сарын 18, 2017
Еоеоео захиалгат нийтлэл бн шдээ. Муу мафи бүлэглэлийн гар хөлний бичээч бн. Аюурсайхан зөв сайн шудрага залуу шүү. Больчихоорой зүгээр. Муусайн МАНАНгийн гар хөлийг сөрж байх естой юм шүү! Аюурсаыхан амжилт! Урагшаа!
Зочин
Зочин    [27.123.212.143]   12-р сарын 19, 2017
Магтан матлаа гэдэг шиг, алсуур дарж авах тоглоом яваад эхэлсэн юмбиздээ
Зочин
Зочин    [202.131.227.50]   12-р сарын 19, 2017
mundag zaluu shuu.
Зочин
Зочин    [202.179.3.94]   12-р сарын 19, 2017
Мундаг залуу
Зочин
Зочин    [59.153.87.199]   12-р сарын 19, 2017
Шудрага залуу шүү энэ чиг баримжаагаа алдалгүй яваарай мөнгөнд хууртав наадуул чинь мөнгөөр булна шүү
Зочин
Зочин    [43.242.242.51]   12-р сарын 19, 2017
magtan mataad bgaamuu matan magtaad bgaamuu yamartaa ch tov todorhoi bichjee
Зочин
Зочин    [122.37.119.151]   12-р сарын 19, 2017
Шудрага залуу бодитор
Зочин