Монгол тамхи нэртэй Хятадын хямдхан тамхинд хордсон бид Монгол тамхи Со компанийг ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ гэж төөрөгдсөөр, хордсоор өчнөөн жилийг үзлээ. Угтаа бол бүтээгдэхүүнийхээ 70%-ийн түүхий эдийг дотоодоосоо хангаж байвал ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ гэх ангилалд багтана. Гэтэл Монгол тамхи Со компани нь Хятадын хамгийн хямд тамхины түүхий эдүүдийг, хямд нунтагийг, хямд шүүлтүүрийг, хямд цаасыг нь оруулж ирээд угсарч Монголд үйлдвэрлэсэн тамхи гэж Монголчуудынхаа тархийг угаасаар удлаа. 64%-ийн Хятад эзэдтэй Монгол тамхи Со компани нь манай улсын тамхины зах зээлийн тал хувийг дангаараа эзэлдэг гэх. Энэ нь компаний хувьд амжилт ч Монголчуудын хувьд ГҮН ЭМГЭНЭЛ. Авилгажсан төр тэднийг Монгол Үндэсний үйлдвэрлэгч гэж онгироогоод, мань мэтийгээ хамт молигодоод татвар матварын тусгай хөнгөлөлтөнд эрхлүүлж давраасаар.

Хятад тамхийг Монгол гэж төөрөгдүүлж зарах болсон шалтгааныг авто машины бизнесийн жишээтэй харьцуулъя. Японоос нэг машин оруулж ирэхэд бүтэн машины татвар төлнө, харин машинаа Японд задлаад сэлбэг болгон оруулж ирвэл тусгай татвар төлөхгүй хөнгөлөлтийн дагуу асар их зардал хэмнэнэ. Монгол тамхи Со яг энэнтэй адилхан зарчмаар Хятад тамхийг Монголд нэвтрүүлж байгаа юм. Тэгээд ч Хятадын хамгийн хямд муу тамхийг Монголд тэр чигт нь оруулж ирээд зарвал “ХУЖАА ТАМХИ” гээд манайхнаас тэрэнд ойртох нохой ч байхгүй. Тийм болохоор л Хямд тамхийг задаргаагаар нь оруулж ирээд угсраад Монголд үйлдвэрлэсэн гээд зарахаар хямд муу бүхнийг л голохгүй хэрэглэх ёстой юм шиг хээгүй, гүндүүгүй гэнэн цайлган хөдөөнийхөн тэр чигтээ МОНГОЛ ТАМХИ гэсэн бичигтэй тамхинуудыг тахин шүтээд уусан орчихсон юм.

ХЯТАД ТАМХИЙГ МОНГОЛД УГСАРЧ ЗАРСААР ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛСОН

Ер нь Монголд тамхины түүхий эд өвс ургамал хэдийдээ хаана ургадаг болчихсон билээ? Хамгийн хямд муу тамхийг хямд үнээр их хэмжээгээр оруулж борлуулж улс үндэстнийг цагийн аясад үндсээр нь хөнөөх зорилго Манжийн нууц бодлогод байсан юм гэдэг. Төр засгийн бодлого нь төгөлдөржсөн гадаадын зарим улсуудад архи, тамхины бизнес хийдэг хүмүүсийг улс төрөөс хол байлгадаг бодлогыг ягштал баримталдаг. Харин Монголд болохоор Хятадуудтай нийлж мөнгөний төлөө Монголчуудыгаа утаат тамхиар хордуулж яваа Дашдорж гэх мэтийн олигархиудыг төрийн түшээ сайд болгодог.

Тэр өнгөрсөн засгийн газрын сайд болсоноор компанидаа татварын хөнгөлөлт авч 70 тэрбумыг авсан гэж. Хэрвээ үнэн бол Хятад эзэдтэй Дашдоржийг давраагаад л, Хятад тамхинд нь бид хордоод л байх уу?

БАНДИЙНБЭ...

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин