Жил бүрийн 12-р сарын 01-нийг ДОХ-ын эсрэг болгон тэмдэглэдэг. Халдвар тээгчид анх бүртгэгдэж байхад манай улс энэ өдөр нүсэр мэдээллүүд хүргэдэг байв. Гэвч сүүлийн жилүүдэд бүдгэрсээр, энэ жил ганц ч хүн ган хийж дуугарсангүй. Төрийн сайд нь хүртэл нүдэн балай, чих нь дүлий мэт өнгөрүүллээ. Эсрэгээрээ ДОХ, БЗДХ өвчлөлүүд эрс нэмэгдсэн нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах хүртэлээ хүрсэн нь үнэн юм. ТАТАРНЬЮС.мн сайт та бүхэнд ДОХ-той холбоотой 20 үнэнийг дуулгаж байна.

  • ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол манай улсад 1992 онд бүртгэгдсэн.
  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс шинээр 56 хүн ДОХ-ын халдвар тээгч болох нь илэрсэн.
  • Монголчууд анхны халдвар тээгчдийг ...1...3...5-дахь гэж тоо зарлах бүрт айдсыг мэдрэн түгшдсэг байсан. Хэвлэлийнхэн ч цаг алдалгүй шүүрч сенсаци болгон шуугидаг байсан.
  • Тэр үед ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон сан, ТББ-ууд байдаг байв. Албан байгууллагууд дотроо Улаан загалмайн хороодтой болж айдас тахлаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байсан.

  • Монгол улс 1987 онд ХДХВ-тэй тэмцэх тухай Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч байсан. 1993 онд бие даасан хууль гаргаж байв. Уг хуулийг 2004 онд шинэчилсэн. Тэр үед ДОХ-той хүн ердөө таваар тоологдож байлаа. Тэгвэл одоо тэр үеийн тоо 50 дахин нэмэгдсэн, тархалт улам залуужсан, залуучуудын бэлгийн харилцаа улам бүр задгайрч хяналтгүй болсоор байхад эсрэгээрээ ДОХ-той тэмцэх бодлого огцом суларсан.
  • Нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан халдвар тээгчдийн 60%-ийг эзлээд байхад ахлах сургуулийн хичээлийн программаас нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролын хичээлийг хассан.
  • Харин одоо салбарын яам, хэвлэл мэдээллийнхэн, цаашлаад Монголчууд бүхлээрээ цочирдохоо болиод удаж байна. 100..., 181..., 200..., 245 гээд өсөлтийн тоо огцом хурд авсанаас хойш ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд татан буугдаж, ДОХ-ын эсрэг хөтөлбөрүүд зогссон. Энэ хугацаанд Аймшигт тахал ДОХ Монголчуудын дунд аль хэдийн нутагшсан нь “АЮУЛЫН ХАРАНГА” болж байна.
  • Халдвар тээгчдийн нас улам залуужсаар 25-29 насныхны дундаас илрэх болов. Бүр ахлах сургуулийн 15 настай хүүхэд ДОХ-ын халдвартай болох нь илэрлээ.

  • Өмнө нь ДОХ-оор өвчилсөн нэг хүний ард хамгийн багадаа халдвартай 10 хүн байдаг гэх магадлалыг ДЭМБ гаргаж байсан. Тэгвэл өнөөдөр Монголд ДОХ-ын шинжилгээнд хамрагдаагүй халдвар тээгч 2.500 орчим байх магадлалтай. Гэхдээ түүнээс хойш нэг хүний ард 10 хүн гэх энэ тоог өнөөдөр баримжаалах боломжгүй юм гэдгээ ДЭМБ аль хэдийн зарласан.
  • Манай улс ДОХ-ын халдвар авах магадлалын хувьд онцгой анхаарлын бүсэд байдаг. Хоёр хөрш орон нь ДОХ-ын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Мөн аялал жуулчлалын шинэ суваг болох Тайланд, Тайвань, Вейтнам, гэх мэт улсуудад ДОХ-ын тархалт огцом өссөн. Төв Ази, зүүн Европт сүүлийн зургаан жилийн байдлаар 150 хувиар нэмэгдсэн. Эрхүү муж, Буриад улсуудад халдвар авсан хүний тоо богино хугацаанд 10.000 хол давсан. Манайхтай хиллэдэг Шинжаан уйгарт тархалтын тоо мөн огцом өссөн. Дэлхий дээр өдөрт 5.000 орчим хүн ДОХ өвчнөөр хорвоог орхиж байна. (Жилд 1,8 сая)

  • Хятад улс төрийн бодлогоор онцгой анхаарал тавьж, ДОХ-той эрчимтэй тэмцэж байна. Шүлснээс шинжилгээ авдаг тест зохион бүтээж 30 минутын дотор илрүүлдэг болсон гэх мэт...
  • Монгол улс төвлөрсөн тархалттай гэсэн ангилалд багтсан. МОНГОЛЧУУД БИД ХЭДҮҮЛЭЭ БИЛЭЭ? Энэ ноцтой асуудал дээр онцгой анхаарал хандуулахгүй хугацаа алдсаар байх уу...
  • Монголчууд сайн дураараа шинжилгээнд хамрагдаж сураагүй. Заавал шинжлэх хүмүүст:
    - Жирэмсэн эмэгтэйчүүд
    -Цусны донор
    -Сүрьеэ болон бэлгийн замын өвчний улмаас
    - Мөн мэс ажилбарт орох гэж буй эмнэлгийн ажилтнууд Эрүүл мэндийн сайдын 191 тоот тушаал буюу “Үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар ХДХВ-ын халдвар илрүүлэх заавар”-ын дагуу тодорхой дарааллаар шинжилгээ өгдөг.

  • Монголд цөөнгүй хугацаагаар ажиллаж, амьдрах, аялж жуулчлахаар ирдэг гадаадын иргэдээс шинжилгээг заавал авдаг хууль байдаггүй учир ДОХ-ын халдвар тээж байгаагаа Монголд ирээд мэддэг гадаадын жуулчдын тоо нэмэгдсээр...
  • Монголчуудын шилжилт хөдөлгөөн, гадаад дотоодод зорчиж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Энэ байдал халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна. Үүнийг шууд зогсоох боломжгүй ч, тархалтыг бууруулах боломжтой.
    Гэхдээ хууль баталж, ДОХ-ын тохиолдлыг илрэх бүрт зарлаж, жил бүрийн 12-р сарын 01-нд анхааруулж үнэгүй бэлгэвч тарааснаар биш.
  • Дэлхийн анагаахын шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл ДОХ-ыг эмчлэх аргыг олоогүй хүчин мөхөстөж байгаа ч “ЗӨВ МЭДЭЭЛЭЛ БОЛ БИДНИЙ ЦОР ГАНЦ ВАКЦИН” юм.

  • Энэ талаар зөв ойлголт өгөх сэтгүүлчид хүртэл огт буруу ташаа ойлгодгоос болж банана жимсээр, хятад таавчигнаас, шумуулаар ДОХ халдварласан гэх ор үндэслэлгүй мэдээллийг орон даяар тарааж, нийгмийг хий хоосон түгшээж байгаа нь улс орны хувьд ичгэвтэр үйлдэл болсоор байна.
  • Энэ өвчнийг дайрах бус тойроод гарах боломж манай нийгэмд байгаа юм. Жил ирэх бүр тоог нь нэмэгдүүлэхгүй, бууруулах боломж бий.
  • 1)Төрийн бодлогоор албан ёсны шинжилгээнд хамруулж илрээгүй халдвар тээгчдийг ил болгох
  • 2)Нас насны ангилалд тааруулж ДОХ өвчнөөс сэргийлэх бодит, үнэн зөв мэдээллээр тогтмол ханга
  • Халдвар авах Бэлгийн замаар, эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүнээр гэсэн гурван замаар ХДХВ-ийн халдвар дамждаг бөгөөд Монголд 100% бэлгийн замаар дамжиж халдварлаж байна. Хүний эрүүл байх эсэх нь өөрөөс 70% шалтгаална. Харин ДОХ-ын халдвар авахгүй байх нь өөрөөс нь 100% шалтгаална.
  • Хөнөөлт ДОХ-ыг барихгүй бол ДОХ өөрөө улс үндэстнээр нь барина.
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ТООХГҮЙ БАЙСААР БАЙНА...

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин