Х.ИДЭНБАЯР МОНГОЛД ОРЖ ИРСЭН НЬ

1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Хөхнэйн Идэнбаяр гэгч нь Шинжаан Уйгараар дамжин Монголд орж ирсэн. Анх орж ирсэн даруйдаа уламжлалт анагаах ухаан, бариа засал хийж, хүний судас барьж, ургамлын тан хийж борлуулж амьдарч байсан гэдэг.

“БОГД АР” ТӨСЛИЙН ХУЛХИДАЛТ БУЮУ Х.ИДЭНБАЯРЫН БИЗНЕСИЙН ЭХЛЭЛ
Улмаар 1990-ээд оны сүүлээр БНХАУ-ын иргэн Чен Жиэнхуа гэдэг хүнээс 100 хувийн хөрөнгө оруулалт татаж “Богда Холдинг” ХХК-ийг байгуулжээ. Үүний дараа 2000 онд тухайн үеийн хотын фаракцийн толгойлогч, одоогийн УИХ-ын дарга М.Энхболдоор овоглох “Их газарын эргэлт”-ийн үед БГД-ын 1-р хорооны нутаг дэвсгэрт “Богд Ар” хорооллыг барихаар болж М.Энхболд, тухайн үеийн хотын менежер Т.Бадамжунай, Х.Идэнбаяр нар хамтарч тууз хайчлан Богд Ар хорооллын шавыг тавихдаа Улаанбаатар хотын жишиг, иж бүрэн цогцолбор хороолол болгоно хэмээн сүр бадруулан мэдээлж байв. Харамсалтай нь Богд Ар хороолол нь өнөөдөр барилгын салбарыг гутаасан, оршин суугчдийн гомдол тасардаггүй зовлонт хороолол билээ.

 Тус хороолол нь ийнхүү анхны зураг төслөөрөө 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр, явган хүний зам талбайтай, ногоон байгууламж тохижилттой цогцолбор хороолол баригдана хэмээж байлаа.

Энэхүү зураг дээр

МОНГОЛЧУУДЫГ МОЛИГОДСОН НЬ

Гэвч сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр, ногоон байгууламж, тохижилт, явган хүний зам талбай, орон сууцны гаднах автомашины зориулалтын зогсоол гэх мэт аль нь ч анхны зураг төслийн дагуу баригдаагүй бөгөөд одоог хүртэл баригдахгүй байсаар 17 жилийг ардаа орхижээ. Харин эсрэгээрээ нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам талбай, автомашины зам, ногоон байгууламж тохижилтын талбай зэргийг барих ёстой байсан газрыг ашиглаж анхны зураг төслөө зөрчин орон сууц нэмж барьсаар өрхийн тоо нь 1088 байсныг нэмэгдүүлсээр 1800-д хүргэжээ.


МАНАН БҮЛЭГЛЭЛ, Х.ИДЭНБАЯР НАРЫН ХАМТАРСАН ЛУЙВАР
Анхны зураг төслийн дагуу баригдах байсан сургууль цэцэрлэг нь 2008 он хүртэл баригдахгүй байсаар хүчингүй болоход оршин суугчид тэмцэж, удаа дараа шаардсаны улмаас дахин төлөвлөлтөөр 960 хүүхдийн сургууль, 130 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын зургийг “Хатанбаатар” ХХК-иар хийлгүүлж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар дахин батлуулсан байдаг. Оршин суугчид энэхүү зураг төслийг арга буюу хүлээн зөвшөөрч баригдахыг нь хүлээж байсан боловч 2011 онд уг зураг төсөл дахин хүчингүй болж газар нь дээр нь огт төлөвлөгдөөгүй байсан орон сууцны 18, 19-р байрны барилгын зураг төслийг тухайн үеийн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Хүрэлбаатараар дахин батлуулжээ. Дээрх зураг төсөл нь оршин суугчдын бухимдлыг түр намжаах гэсэн оролдлого байв. Учир нь 2012 оны 12 сард тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүлээр 3515мкв сургууль цэцэрлэгийн газрын зориулалтыг өөрчлүүлэн дээрхи хууль бус төлөвлөгдөөгүй барилгаа барихаар улайран баталгаажуулж газрыг нь барилгын зориулалттай газар болгон захирамж гаргуулж чаджээ.

Х.Идэнбаяр нь энэхүү зургаар оршин суугчдын амыг түр намжааж найдлага төрүүлсэнийхээ дараа хугацаа хожиж уг газарыг орон сууцны зориулалттай болгожээ. Оршин суугчдын нягтрал, ачаалал хэтэрч сургууль цэцэрлэгийн асуудал улам бүр хурцдаж байхад...

Оршин суугчид Х.Идэнбаяртай зогстолтгүй тэмцэж байгаа боловч аль ч засгийн албан тушаалтнууд түүнийг хаацайлан явсаар байдаг нь хачирхалтай. Оршин суугчид удаа дараа засгийн газарт өргөдөл гомдол хүргүүлж, Э.Бат-Үүлтэй уулзаж шаардлага тавьсаны хүчинд хотын дарга буруугаа хүлээж: -Энэ агентлагийн дарга нар намайг хуурсан байна, би мэдээлэлгүй байж тэр захирамж дээр гарын үсэг зурсан байна лээ... хэмээн захирамжаа өөрөө хүчингүй болгон 2016 оны 06-р сарын 03-нд уг газрыг цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл сургууль цэцэрлэгийн аль нь ч баригдаагүй бөгөөд Х.Идэнбаяр нь уг газар дээр нэмж орон сууц барихаар улайран хөөцөлдөж байгаа гэнэ.

 Богд Ар хорооллынхон сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс ойролцоох 20-р сургуулийн ачааллийг нэмэгдүүлж, 20-р сургууль нь дээрээ дахин нэг давхар нэмж барьсан боловч ачаалал нь багасаагүй. Богд Ар хорооллын оршин суугчид арга буюу ойролцоох хувийн цэцэрлэгүүдэд хүүхдүүдээ өгч байгаа.

ГАЗРЫН НАЙМААЧИН Х.ИДЭНБАЯР
2000 оны дунд үеэс Богда Холдинг ХХК нь барилга барих үйл ажиллагаагаа зогсоож Богд Ар хорооллын газрууд дээр “XDF” ХХК, “Ногоон нуга” ХХК, “Зол барилга” ХХК, “ZTH” ХХК, “Батто Монгол” ХХК... гэх мэт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай гүйцэтгэгч компаниудад газраа дамлан зарж хорооллын барилгуудыг нэг нэгээр нь түүчилж бариулсан. Нэг компани барилгаа бариад улсын коммист хүлээлгэн өгсөний дараа ямар нэгэн байдлаар алга болж, зарим нэг компаниудын захирлууд нь Монголоос хар тамга даруулан бүрмөсөн алга болсон гэдэг. Богд Ар хорооллыг барих байсан “Богда Холдинг” ХХК нь тийнхүү газар дамлан зарсаар, газрын наймаа хийдэг компани болжээ.


Х.ИДЭНБАЯРЫН ХАЛААСНЫ КОМПАНИ БОЛОХ “БОГД АСАР”-ЫН ЛУЙВАР

Богд Ар хорооллыг барьсаны дараа баталгаат хугацааны журмын дагуу тус хорооллын ашиглалт, засвар үйлчилээг хангах үүднээс орон сууцны конторын үйл ажиллагаа явуулах чиглэлээр Богд Асар ХХК-ийг эхнэрийнхээ нэр дээр үүсгэн байгуулжээ. Энэ компани нь үйл ажиллагаагаа 3 жилийн дараа нийслэлийн өмчид шилжүүлэн өгөх байсан боловч өнөөг хүртэл өгөөгүй бөгөөд харин ч оршин суугчдын дундын өмчлөл буюу ус дулаан дамжуулах ЦТП-1, 2-ийг хувийн компаний өмч болгож авсан гэнэ. Энэ хугацаанд хууль зөрчин оршин суугчдыг удаа дараа хохироож байсныг оршин суугчид өөрсдөө илрүүлсэн байна. Жишээ нь:

 2009-2010 онуудын үед байрны метр кв тутамд 30 төгрөгөөр тооцож ШАЗ гэж үл ойлгогдох утга бүхий нэршилээр нэмэлт төлбөр татаж байсныг оршин суугчид эсэргүүцэн болиулсан байна. Энэ хууль зөрчсөн асуудлыг нь төрийн эрх бүхий байгууллагуудад удаа дараа хүргүүлсэн боловч хуулийн хариуцлага хүлээхгүйгээр мултарч, замхруулсан.

Оршин суугчдийн ая тух, хэрэгцээг хангах зорилготой Богд Асар орон сууцны контор нь ус дулааныг тогтмол тасалдуулж оршин суугчдийг байнгын хохироож байжээ. 2015 оны 01-р сарын 01-нээс 10 сар дуустал мөн л утга нь тодорхойгүй УДДТА зардал гэх нэрээр төрийн эрх бүхий байгууллагуудын авдаг дулааны суурь хураамжтай давхардуулан байрны мөнгөн дээр нэг өрхөөс 3.000₮-6.000₮, албан байгууллагаас сар бүр 12.000₮ хууль бусаар татдаг байжээ. Үүнийг оршин суугчид ШӨХТГ-т гомдол гаргаж шалгуулсаны үндсэн дээр тус байгууллагын зүгээс “Богд Асар” компаний захирлийг хууль бусаар мөнгө татдаг байсныг албан ёсоор тогтоож олон нийтэд мэдээлж байлаа.

Оршин суугчдын хүсэлтээр Х.Идэнбаярын эхнэрийн Богд Асар ХХК, орон сууцны конторт шалгалт хийсэн ШӨХТГ-ын байцаагч гао хууль бус мөнгө өрх бүрээс татдаг байсныг илрүүлжээ

“Богд Асар” компани нь энэ мэтчилэн удаа дараагийн зөрчилүүдтэй, олон ноцтой асуудалтай байсан учир компанийг дампууруулан татан буулгаж хуулийн хариуцлагаас мулталж шинээр “Богд Асар инженеринг” ХХК-ийг байгуулан мөрөө цэвэрлэж өмнөх үйл ажиллагаагаа өнөөдөр ч үргэлжлүүлсээр байна. Оршин суугчдын зүгээс Идэнбаярын бүлэглэд орон сууцны конторын үйл ажиллагааг дахин өгөхгүй конторын үйл ажиллагааг төрийн өмчит Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяанд шилжүүлэхийг хүссэн боловч төрийн эрх бүхий байгууллага Эрчим хүчний зохицуулах хороо нь оршин суугчдын гомдолыг үл ойшоон, өмнөх үндэслэлийг шалгахгүйгээр Х.Идэнбаярын бүлэглэлд 2017 оны 07-р сарын 17-ний өдөр дахин үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь олгожээ.

Х.Идэнбаярын хууль бус үйлдэлүүдийг эсэргүүцэн, сургууль цэцэрлэгээ нэхэн шаардаж буй 1.730 өрхийн оршин суугчдын гарын үсэг.


Х.ИДЭНБАЯРЫН БУСАД “НО”-ТОЙ АСУУДАЛ?
Тэрээр Нийслэлийн Хангарьд ордныг барих эрхийг М.Энхболдын бүлэглэлээс авч өөр компанид зуучлан бариулсан. Үүний дараа тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр нисэхийн Спортын ордны зүүн талд 25 га газрыг Х.Идэнбаярын “Богд Асар” ХХК-ний нэр дээр захирамж гарган өгсөн нь авилгачдын үйлдэл гэх хардлагыг төрүүлнэ. Энэ мэт олон асуудлын цаана Х.Идэнбаяр чимээгүй баяжсаар явна.

Тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан улаан хацарт хэмээх Ц.Батбаяр нь Х.Идэнбаярт олгосон 25 га газрын захирамж

Зураг дээр цэнхэрээр тэмдэглэсэн нь Нисэхийн Спорт цогцолбор. Харин улаан нь Х.Идэнбаярт өгсөн 25 га газар

ҮЕ, ҮЕИЙН ТӨР БАРИГЧИД, Х.ИДЭНБАЯРТ ҮЙЛЧЛЭХ ЯМАР ӨРӨНД ОРЧИХОВ?
Улаанбаатар хотын жишиг цогцолбор хороолол болно хэмээн М.Энхболд, Т.Бадамжунай нарын тууз хайчлан шавыг нь тавилцсан Богд Ар хорооллын оршин суугчдын тэмцэл өнөөдөр Х.Идэнбаярын өмнө арга буюу хүчгүйдэн цөхөрч хувь заяандаа эвлэрсэн мэт чимээ алдарсан. Хатуу чанга Хятадын хуулийг зөрчвөл цаазаар авахуулна. Харин Монголын хуулийг хийдүүлж баяжиж болохыг мэдэрсэн тэрбээр 2007 онд Монгол улсын иргэн болжээ. Тэр цагаас хойш Монгол улсын хууль, дүрэм, журмыг удаа дараа уландаа гишгэлэн, хийдүүлж яваа Х.Идэнбаярыг хамгаалж, эрхлүүлэн өөгшүүлэх ямар өрөнд орчихсон юм бол Монголын төр засаг!

Сургууль цэцэрлэг барина гэсээр 17 жил замхруулсан газар

М.Энхболд, Т.Бадамжунай, Х.Идэнбаяр нарын тууз хайчлан шавыг нь тавьсан Улаанбаатар хотын жишиг хорооллын өнгө. Сургууль цэцэрлэг барих газрын төмөр хашаагаар битүүмжилж олон жилийн нүүрийг үзжээ. Орцноосоо гараад машинд дайруулахгүйн тулд оршин суугчид өнөөдөр өөрсдөө хашаа хатгаж байгаа


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин