“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн. Улаанбаатар хотод болж буй эхний хэсгийн зөвлөгөөнд Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг болонТөв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцсон юм. Улаанбаатарт болж буй хоёр дахь хэсгийн зөвлөгөөн маргааш болно.Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн багш, ажилчид болон боловсролын салбарын мэргэжлийн байгууллагууд зөвлөгөөнөө хийх юм.

Төрийн ордонд маргааш хуралдах “Тогтвортойхөгжил – Ерөнхийболовсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөнийг нээх юм байна. “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.

Зөвлөгөөнийг нээсний дараа салбар хуралдаанууд МУИС, МУБИС, Багшийн хөгжлийн ордонд хуралдана. “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно. Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин