ЖДҮ-дсэн гэх малгайн дор нэр холбогдсон УИХ-ын гишүүд угтаа бол бүгд ялгаатай, өөр зам нөхцөлтэй байгаа. Зарим нь шууд өөрийн компаний нэр дээр эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлж авсан хүмүүс байгаа. Зарим нь хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байхгүй, хувьцаа эзэмшдэггүй компанийг илтэд нэр төртэй нь холбож байгаа. Энэ бүгдийг мэдээж хуулийн байгууллага шалгаж үнэнийг дэнсэлнэ. Сошиал биш.

 Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн хувьцаа эзэмшдэг хөдөө аж ахуйн чиглэлийн компани нь хуулийн дагуу материалаа бүрдүүлээд шалгууруудыг нь давж барьцаагаа тавиад санхүүжилт аваад үйл ажиллагаагаа явуулсан байхад улс төржүүлж байгаа учраас тухайн компаний удирдлагуудад хэлж Хас банкнаас зээл авч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлсөн билээ.

Гэвч хууль зөрчөөгүй, хууран мэхлээгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглаагүй байхад илтэд нэр төрд нь халдаж хэтэрхий улс төржүүлж байгаа болохоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Түүний энэ мэдэгдэл жинхэнэ хууль зөрчсөн айдастай байгаа гишүүдээ хөлдөө чирэх үйлдэл болж магадгүй. Ямартаа ч өнөөдөртөө иргэд ялгаа салгааг нь ойлгох сөхөөгүй байгаа.




Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин