Д.Сарангэрэл нь эрүүл мэндийн сайдаар томилогдсон өдрөө:

- Би 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухаанын байнгын хороонд ажиллахдаа эмийн талаар төрөөс баримтлах бодлого, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, донорын тухай хууль, гэх мэт эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр байнга ажиллаж ирлээ. Өнөөдөр би Эрүүл мэндийн сайдаар томилогдож байна. Цаашдаа засгийн газрын түвшинд эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, хамгаалах үүргийг хүлээж явах болно... хэмээж байв. Тэрбээр сайд болсон цагаасаа хойш салбартаа маш мэдрэмжтэй хандаж аливаа асуудалд хурдтай шийдвэр гаргадаг, бодит үр дүнгээ өгч байгаа олон бүтээлж ажлуудыг нэвтрүүлж байгаа хэмээн салбарынх нь ажилчид сайддаа ам сайтай байна.


Дэлхий ертөнц тэр чигтээ цахим үйлчилгээнд шилжиж эхэлсэнээр төрийн болон ямар нэгэн үйлчилгээг хүнд сурталгүй, хамгийн энгийн, хялбараар иргэддээ хүргэдэг болсон. Хотын түгжрэл, хүнд суртал, стресс ихтэй манайх шиг улсад хамгийн ихээр дутагдаж байгаа энэ төрлийн үйлчилгээг Эрүүл Мэндийн Яаманд нэвтрүүлжээ. Д.Сарангэрэл сайдын салбартаа хийсэн олон ажлуудын нэг болох цахим шилжилт нь бодит үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээгээд байгаа.

Олон жил яригдсан эрүүл мэндийн даатгалын цахим систем хэрэглээнд нэвтэрч, мөн иргэд хөнгөлөлттэй эм авахын тулд оочерлохоо больсон нь цахим үйлчилгээний олон давуу талуудын нэг болжээ. Цаашдаа төрийн бусад байгууллагууд цахим үйлчилгээг энэ мэт нэвтрүүлэхийг цаг үе шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [146.60.54.252]   Random
Za medehgui yumdaa eruul mendiin salbart sain saihan yum haragdahgui bainaa. Bitgii uuriiguu reklamdaj!
Зочин
Зочин    [202.9.43.71]   Random
За болиод өгөөрэй. 95% нь үзэн ядаж бгаа. ЭМЯ -р ороод ажил яриад үзээрэй. Хэн нь юу хийх ёстойгоо ч мэдхгүй. Мини юбка өмссөн хүүхнүүд, хамраа сөхсөн хэдэн мангар бацаанууд бгаа. Нэг дарга жолооч бас бгаа. Хэдхээн хуучнаас үлдсэн мэргэжилтэнүүд нь л хамаг ажлаа үүрч бгаа. Энэ авгайг татаачэа. Хүрэлсүхээ.
Зочин