Цахим тоглоомын төрөлд шинээр гарч ирсэн PUBG хэмээх тоглоом нь дэлхийн хүүхэд залуусыг донтуулан аюул гамшгийн харангийг дэлдээд байна. Ах дүү, эхнэр нөхөр, аав хүү гээд бүгд нэг баг болж дараагийн үе рүү амжилттай шилжих гэж нойр хоолоо хасан уг тоглоомонд донтож байна.

Саяхан Хятад улсад 13 настай хүү өндөр байшин дээрээс үсэрч амиа алджээ. Цагдаагийхны үзэж буйгаар хүү PUB G тоглоомын идэвхитэй тоглогч нэгэн байсан бөгөөд тоглоомонд гарах шүхрээр буух үзэгдлийг бодит амьдрал дээр туршиж үзсний улмаас амь насаа алдсан байх магадлалтай хэмээжээ.

Манай улсын хувьд 2013 оноос эхлэн цахим тоглоомонд донтсон 10-16 насны хүүхдүүд Сэтгэл судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх нь эрс ихэссэн юм. Энэ нь техник технологи хөгжих хирээр тоглоомны дүрсний үзүүлэлт сайжирч 3D, 4D болсноор илүү бодит мэт сэтгэгдэл төрүүлж сэтгэцэд нөлөөлөх нөлөөлөл нь ихсэж донтолт хүчтэй явагддаг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хэрвээ танд болон таны эргэн тойрны дотны хүмүүс ажил хичээлээ таслан, 1 цагаас дээш удаан хугацаагаар нойр хоолоо хойшлуулан аливаа нэг цахим тоглоом тоглож байвал донтсон байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдийнхээ цахим хэрэглээнд хязгаарлалт хийж анхаарал тавихыг хүсэж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин