Хошин урлагийнхан дундаа “марзан” Магнай нэрээрээ алдаршсан “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай цагдаад дуудагдсан байна. Тэрбээр өөрийнхөө цахим хуудсандаа загас агнуурын хорио тавигдаагүй байхад зохих газраас нь зөвшөөрөл авалгүй загас барьсан юм байна. Тус хориг нь амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм. Хэрэв энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулна. Ингэхдээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж.

Энэ талаар жүжигчин М.Баярмагнай цахим хуудснаа “Сайн байцгаана уу. Магнай нь цахим орчиндоо нэгэн буруу бичлэг тавьж та бүхэндээ буруу сэдэл төрүүлснээс болж цагдаад очиж мэдүүлэг өгсөн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй ээ гэдгээ энэ завшаанаар хэлэх гэсэн юм бас та бүхнийг ан амьтныгаа хайрлаарай гэж хүсье” гэжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин