Хүн төрөлхтөн энэ ертөнцөд дээд тал нь 90 эсвэл түүнээс багагүй дээш насалбал, үнэхээр урт насаллаа гэж хэлж болно. Гэвч амьтдын хувьд 90 нас бол багадаа тооцогдоно. Эдгээр амьтдын зарим нь маш урт удаан хугацаанд амьдардаг ба үүнд үлэг гүрвэлийн төрөл зүйлд багтах амьтад хүртэл бий. Өнөөдөр бид та бүхэндээ хүнээс илүү урт насалдаг зарим нэг амьтдын талаар сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Бонус мэдээг заавал уншаарай, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна!
110 болон түүнээс дээш жил Туатара бол Шинэ Зеланд улсад амьдардаг жижиг хэмжээтэй гүрвэл юм. Тэд гүрвэл шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ 200 болон түүнээс олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлд багтах амьтан гэж хэлж болно. Одоо цагт энэ амьтны тоо толгой буурах хандлагатай байгаа ба зарим нь үнэхээр урт насалдаг – 110 болон түүнээс дээш насална!2. Улбар шар өнгөтэй барзгар загас - 149 жил
Энэ улбар шар өнгөтэй загас бол удаан өсч томордог, урт насалдаг амьтан. Тэдний хамгийн өндөр наслалт бол 149 ба одоо цагт загасчлалаас болж энэ амьтны тоо толгой багасах аюулд ороод байгаа гэнэ.
Энэ урт хорхой Мексикийн далайн буланд, гүнд шахуу газар амьдардаг ба 250 хүртэл наслах чадвартай. Тэдний урт нь дунджаар 3 гаруй метр ба маш удаан өсч томордог. Мөн тэд биогенийн амьдрах орчныг бүрдүүлж, мянга мянган амьд биетэд амьдрал бэлэглэдэг байна.
Аварга том мэлхий нь хамгийн урт насалдгаараа алдартай боловч Адвайтай буюу Алдабра аварга том яст мэлхийн хувьд 255 насалдаг гэнэ. Олон эрдэмтэд түүнийг хамгийн урт насалдаг хэвлийгээр явагч хэмээн тодорхойлжээ.
Эрдэмтэн судлаачид энэ амьтныг Антарктидийн далайгаас олсон ба бүтэн зууны турш амьдрах чадвартай болохыг нь давхар олж тогтоожээ. Тэд маш удаан өсч томордог. Зарим нь бүр 1550 насалдаг байна.
Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.