Монголын эмэгтэйчүүдийн холбоо гуравдугаар сарын 25-ны өдөр “Хүүхдийн тэтгэмж төлдөггүй хүмүүст хариуцлага тооцдог хуулийн зохицуулалт хийхийг шаардаж” хэвлэлийн хурал хийсэн.

Учир нь өрх толгойлсон 72 мянга гаруй ээж, насанд хүрээгүй 36 мянга гаруй хүүхэд элэг бүтэн амьдарч чадахгүй байна. Улмаар хүүхдийн тэтгэлгээ төлөлгүй зугтдаг иргэнд хүлээлгэх хуулийн хариуцлага дутуу дулимагаас шалтгаалан олон ээжүүд, хүүхдүүд хохирч үлддэг. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбоо УИХ, Засгийн газарт хандан 5 шаардлагыг хүргүүлэхээр болсон.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т заасан эрхийн дагуу Монголын эмэгтэйчүүдийн холбоо хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхэд, эхчүүдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна. Иймд хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа эхчүүд бидэнд яаралтай хандана уу.

Одоогоор МЭХ-нд 10 гаруй иргэний өргөдөл ирсэн байна.

Бүрдүүлэх материал:
-Хүүхдийн тэтгэмж төлүүлэх шүүхийн шийдвэр /хуулбар/
-Иргэний үнэмлэх /хуулбар/
-Хүүхдийн тэтгэмжийг төлүүлж өгөхийг хүссэн утга бүхий өргөдлийг өөрийн гараар бичсэн байх

Дэлгэрэнгүй мэдээллийг МЭХ-ны 77008336 утсаар ажлын цагаар лавлах боломжтой.

Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо эрх ашиг нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийг мэргэжлийн өмгөөлөгч, сэтгэл зүйчтэй холбон зуучлах юм байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин