Өнгөрсөн сард дөрвөн настай хүүгээ “орондоо шээлээ” гэсэн шалтгаанаар хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан аймшигт хэрэг гарсан билээ. Элэг дэлүү нь няцарч биедээ хүнд гэмтэл авсан хүү ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон бол ЭХЭМҮТ-д шилжин ирээд 30 хонохдоо зургаан удаагийн хүнд, хөнгөн хэлбэрийн хагалгаанд оржээ. Тодруулбал,шулуун гэдэснээсээ 30 см орчим тайруулсан хүү одоо дахин хагалгаанд орох шаардлагатай юм байна.

Гэвч санхүү мөнгөний асуудлаас болж түр хойшлуулсан байгаа аж. Одоогоор гэртээ байгаа хүүд туслах хандивын аян нээсэн байгаа бөгөөд сайхан сэтгэлт хүмүүсийг ХААН банкны 5064242394 ХХБ 424003489 тоот дансанд сэтгэлийн хандив өгөхийг уриалж байна.

Холбогдох утас: 88153027 /Ээж нь/

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин