Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл
Одоогоос 9 жилийн өмнө бид Аймаг Нийслэлийн оюутан залуучуудын 55 байгууллага #Зангидсан_гараа_барилцаж
#Зангирсан_хүчээ_нэгтгэн нэгдэн байгуулагдаж байлаа.
Тэр өдөр бол 5 сарын 11 өдөр байсан юм. Тиймээс энэ өдрийг #Оюутан_Залуучуудын_Нэгдлийн_Өдөр хэмээн тунхаглаж уламжлал болгон хийсээр ирсэн. Бидний хийсэн олон ажил байдагч олон түмнийг хамарсан хамгийн том 3 хөтөлбөр бол
1-рт Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан Уриалгыг гаргаж хөдөлгөөнийг өрнүүлэн 2 жил зогсолтгүй зүтгэж тэмцсэний үр дүнд *Дээд боловролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл*-ийг Улсын Их Хурлаар батлуулж 7-н жилийн хугацаанд Дэлхийн Топ 100 сургуульд төрийн тэтгэлэгээр олон зуун оюутан залуус суралцаж, Үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөгийг сар бүр оюутнууд авч өөрсдийн сурах хэрэгцээ, амьдралын өдөр тутмын хэрэглээнд зарцуулсан юм. Бакалавар. Магистр, Докторт суралцсан оюутан залуус давхардсан тоогоор 500,000 гаруй хүн үр шимийг нь хүртсэн бөгөөд Олон Их дээд сургуулиудад ч бодит үр дүнг авчирсан юм.
2-рт. Орон нутгийн хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Нутгаа хайрлах Залуусын аян Нийслэл болон 13 аймагт амжилттай зохион байгуулагдаж олон мянган хүүхэд залуучуудыг хамруулан байна. Эндээс гарсан боловсрол, хувь хүний хөгжил, хүмүүнлэгийн үйлсүүд, хөгжлийн лекцүүд, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд ч олон сайхан үр дүн авчирсан.
3-рт. Бид Монголын Хот хөдөө аймаг Нийслэлийн оюутан залуучуудын байгууллагуудыг холбох гүүр болж нэгэн үеийн залуучуудын нөхөрлөлийн гайхалтай өргөн уудам холбоо харилцааг бий болгож өгч чадсан. Энэ 3 том үйлс бол энэ үйл хэрэгт хамрагдсан бүх хүмүүстэй үеийн үед мөнхрөн үлдэх учиртай.
МОЗН-н үе үеийн удирдлагууд хүндэт гишүүд, гишүүд дэмжигчид, дэмжиж ирсэн байгууллага хүмүүс та бүхэндээ Нэгдлийн өдрийн 9 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ өдөр жил ирэх тусам үнэ цэнэтэй болж Монголчуудын эв нэгдлийн билэг тэмдэг болсон тэмдэглэлт өдөр болгохыг бид зорьж байна!!! Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан эвдэрсэн бутарсан үедээ үргэлж доройтож уруудаж явсан гашуун түүхтэй ард түмэн билээ. Тиймээс үрийн үрд, үүрдийн үүрд үүнийг санаж Мөнх Тэнгэрийн дор өндөр заяанд төрсөн Монгол түмэн энх тунх, эв нэгдэлтэй аз жаргалтай аж төрөхийн төлөөх нэгэн зогсолтгүй үргэлжилэх үйл хэрэг энэ байх болно.
МОЗН-г өнөөдөр хүртэл оршуулахгүй оршин тогтнуулсаар ирсэн та бүхэндээ баярлалаа. Энэ хамт олны гэгээн зорилгоруу урагшилахад галыг нь манаж голыг нь сахиж хамгаалсан бүх эрхэм нөхөддөө чин сэтгэлээсээ талархаж баярын мэндийг хүргэе.
Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл

Хийхээрээ биш Хийснээрээ бахархцгаая!!!

Хүндэтгэсэн: МОЗН-н Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч
Цагаантуг овогт Д.Батзориг


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин