ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, ЭМДЕГ, НЭМГ хамтран хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд:

1. Булган, Баянхонгор аймгуудад заг хүйтэн өвчний өсгөвөр шинжилгээ мөн трихомониаз оношлох аргуудыг практикт шинээр нэвтрүүлэв.

2. Өмнөговь аймгийн Ханбогд суманд 693 хүнд үзлэг шинжилгээ хийн 17 тэмбүү, 22 заг хүйтэн, 6 трихомониаз өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв.

3. Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 553 хүнд үзлэг шинжилгээ хийн 6 тэмбүү, 4 заг хүйтэн, 6 трихомониаз, 95 нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, 24 мөөгөнцөр өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв.

4. www.facebook.com нийгмийн сүлжээн дэх “Улаан тууз” хуудсаар зөвлөгөө мэдээлэл аваарай.

5. “ХДХВ- халдвар илрүүлэх шинжилгээг duol хурдавчилсан тестээр хийх арга, аргачлал” сэдвээр онлайн сургалтыг 15 аймгийн 96 эмч мэргэжилтэнд хийв.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин