Хичээл, сургуулийн бэлтгэлтэй зэрэгцээд иргэдэд мөнгөний хэрэгцээ их байгаа энэ үед махны үнэ бүр долоо хоног тутамд 300-500 төгрөгөөр нэмэгдээд байгааг Нийслэлийн статистикийн газраас гаргасан байна.

Нийслэлийн статистикийн газраас 8 сарын 28-ны өдрийн мэдээгээр хотын төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах худалдааны төвд хийсэн судалгаагаар үхрийн цул мах кг нь 13875, хонины мах 9767 төгрөг байна. Өмнөх долоо хоногоос хонины мах 0.7-1.74 хувь буюу 67-167 төгрөгөөр өссөн. Харин үхрийнх 2.3 хувь буюу 313 төгрөгөөр өсчээ. “Баянзүрх” захад хонины мах ястай, ясгүйгээсээ хамаарч 9000-10000, үхрийнх 9580-13875, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байгааг графикаар харуулсан байв. Харин бодит байдал дээр “Баянзүрх” захад хонь, үхрийн мах 10-14 мянган төгрөг байсан юм.

БОДИТ БАЙДАЛ ДЭЭР 411-625 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

“Баянзүрх” захын худалдагч Ч.Ламсүрэнгээс махны үнэ яагаад нэмэгдэв. Өнгөрсөн долоо хоногт арай хямд байсан гэж байна” гэж асуухад тэрээр “Бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой. “Хүчит шонхор” захаас махаа бөөнддөг. Өнөөдөр хонины мах ястай, ясгүйгээс хамаарч 8750, үхрийнх 13500 төгрөгөөр авсан. Уг нь хэд хоногийн өмнө 200-300 төгрөгөөр хямд байсан гэв. Бид мөн “Меркури” захаар орлоо. Хонь, үхрийн мах 10-15 мянган төгрөгийн үнэтэй байсан” гэв. Ийнхүү зургаа, долдугаар дугаар сард махны үнэ дунджаар 8500-12500 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр даруй 411-625 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь шатахууны үнэ өссөнтэй холбоотой гэдгийг махны ченж, худалдаачид хэлж байлаа. Өнгөрсөн зургадугаар сард махны бөөний үнэ дунджаар 8000, улсын баяр наадмын үеэр 12500 хүрч байсан мах аажимдаа буусаар хамгийн багадаа 10 мянган төгрөгт хүрчээ. Харин энэ сарын эхээр 11587 төгрөгт хүрч тогтворжсон ч 28-ны байдлаар дахин нэмэгдсэн нь энэ юм

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин