Сүүлийн үед дэлхийн улс орнууд хуванцар савыг дахин боловсруулж ашиглах болсон. Ингэхдээ бүр “мөнгө босгох” арга болгон хөгжүүлжээ. Өөрөөр хэлбэл Италийн Ром хотноо 30 ширхэг хуванцар саваар нийтийн тээврээр зорчих 1,5 еврогийн үнэтэй тасалбар авах гэнэ. Энэ нь хуванцар савыг дахин боловсруулахад маш үр дүнтэй байгаа аж. Тэгвэл энэ аргыг Монголд нэвтрүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байна. Иргэд уусан ундааны саваа автомат машинд хийгээд автобусны картаа цэнэглэх боломжтой гэнэ. Үүнийг хэрэгжүүлэхээр Эко бин компанийн залуус хаягдал төлбөртэй хүлээн авагч RVM машин бүтээжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин