Энэ жил Улаанбаатар хотод түүхий нүүр түлэхийг хориглон, нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэж байгаа билээ. Үүний үр дүнд нийслэл хотын утаа мэдэгдэхүйц багассан гэж иргэд ам сайтай байгаа. Улаанбаатар хот олон жилийн өмнөөс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг байсаар өдий хүрсэн. Тэгвэл уншигч та бүхэнд гэгээлэг мэдээ дуулгахад, Улаанбаатар хот 2019 оны намраас дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас хасагджээ.

Greenpeace болон AirVisual агаарын чанар үзүүлэгч мэдээллийн хэрэгслээр дэлхийн хамгийн их бохирдолтой 30 хотын 22 нь Энэтхэгт байдаг гэнэ. Тиймээс жагсаалтын эхний байруудыг Энэтхэгийн Гургаон хот тэргүүлж байгаа бол Лахор (Пакистан), Дакка (Бангладеш), Джакарта (Индонез), Мумбай (Энэтхэг), Хо Ши Мин (Вьетнам), Тегеран (Иран) зэрэг орнууд удаалжээ. Харин агаарын бохирдлоос эхний 10-аас хасагдсан Улаанбаатар хот Японы Осака, Канадын Ванкувер хоттой дөрөө харшуулан, 64-т жагслаа.

Агаарын чанарын үзүүлэлтээр Монгол улсын нийслэл 64-т жагссан нь Осака (Япон), Ванкувер (Канад) зэрэг хотуудтай эн зэрэгцэж байгаа аж.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жил бүр дэлхий даяар агаарын бохирдлоос үүдэн 7 сая хүн нас бардаг гэсэн бол Дэлхийн Банкны тооцоолсноор хөдөлмөрийн хомсдолоос болж дэлхийн эдийн засаг жилд 225 тэрбум доллар алддаг гэжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин