Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179,7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт болон засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна.

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт хийх зориулалттай 89,6 сая төгрөгийн үнэ бүхий АНУ-ын Fluke biomedical үйлдвэрийн 3 нэр төрлийн 7 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.

ЭМХТөв нь 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтыг хийдэг байсан бол энэхүү хөрөнгө оруулалт хийгдснээр шинээр 3 нэр төрлийн тухайлбал ургийн монитор, нярайн фото эмчилгээний аппарат, кварцын аппаратны ажиллагааг шалгах боломжтой болж байна.


Мөн ЭХЭМҮТ болон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нийт 26 эрүүл мэндийн байгууллагын инженерүүдэд 90,1 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний 4 нэр төрлийн иж бүрэн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгч байгаа бөгөөд ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ тасралтгүй явагдах нөхцлийг бий болгож байна.

Эрүүл мэндийн салбарт шинээр олон програм хангамжууд нэвтэрч байгаагийн нэг нь “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем” програм бөгөөд энэ төслийн санхүүжилтээр дээрх 26 байгууллагын инженер бүр Samsung Galaxy Tab A маркийн таблеттай болж байна.


Энэхүү таблетыг ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сангийн програмын үйл ажиллагааг тогтмолжуулах, мэдээллийг цаг тухай бүрт оруулснаар эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо мэдээлэл, засвар үйлчилгээний төлөв байдал, хэрэгцээ шаардлагын судалгааг шууд авах боломж бүрдэж байна.

Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэрТоо ширхэг
ЭМХТ-ЭЭТТАлба
1Өвчтөний хяналтын монитор шалгах симулятор (ургийн мониторыг хамт ашиглах боломжтой)1
2Фото эмчилгээний аппаратны радиометр2
3Кварцын гэрлийн радиометр4
4Компьютер3
5Сканнер1
6Таблет /iOS/1
ЭХЭМҮТ+ 3 Амаржих газар + 21 аймаг
7Таблет /андройд/25
8Тестер25
9Инженерийн засварын багажны иж бүрдэл /58 нэр төрөл/26
10Гагнуурын алх, дагалдах хэрэгслийн хамт /тугалга, тугалга сорогч, туслах гар, давирхай, тос/26
11Тэжээлийн блок26

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин