Нийслэлээс зарлаж буй тендерүүдээс авчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь чанарын шаардлага хангадаггүй аж ахуйн нэгжүүдийн нэрийг олон нийтэд ил тодоор зарлана гэв. Ер нь авсан ажлаа гүйцэтгэдэггүй, эсвэл муу гүйцэтгэдэг компани бол авлигын хаалгаар луйварын шугамаар тухайн ажлыг авдаг нь ойлгомжтой.

Энэ бүхний цаана хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөж, дүүрэг, хороо, өрхийн эмнэлгийн засвар үйлчилгээ удааширч, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй засвартай замаар сажилсаар хамаг цагаа үрдэг хохирогчид нь эгэл жирийн ард иргэд.

Тэгвэл одооноос ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэн олонд зарлаж, “хар жагсаалт”-д оруулах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан гаргасан байна.

Тендерийн булхайтай тэмцэх, 10 хувийн “цавчаа”-г үгүй хийх, төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах, ажлын хяналт хариуцлагыгдээшлүүлэх үүднээс санаачилсан хотын даргын энэ бодлого нь нийслэл хотын иргэн бүрийн эрх ашгийн төлөө зөв ажил болох нь гарцаагүй. Заавал хэрэгжүүлэх л хэрэгтэй.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [43.242.242.51]   Random
saasdf
Зочин
Зочин    [43.242.242.51]   Random
asdfsadfasf
Зочин
Зочин    [43.242.242.51]   Random
asdfasdf
Зочин
Зочин    [66.181.185.156]   Random
asdf
Зочин
Зочин
Зочин    [43.242.242.51]   Random
asdfasdf
Зочин