Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг угтан “Багануур” ХК-д ашиглагдаж байгаа 90тн-ын даацтай САТ-777D маркийн №91 дугаартай хөрсний автосамосвалыг нэг сая километр ашигласны, CAT-824G маркийн №02 дугаартай дугуйт бульдозерыг 22 жил ашигласны, CAT-16 маркийн №02 дугаартай грейдерыг 25 жил ашигласныг тохиолдуулан Технологийн автомашин механизмын ашиглалтын хэсгийн ажилтнуудын дунд Өндөр бүтээлийн уралдааныг 2020 оны 2-р сарын 15-наас эхлэн 3-р сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгуулагдлаа.

Тус өндөр бүтээлийн уралдааны үеэр ажилчид өөрсдийн санаачлагаар техник тоног төхөөрөмжүүдийн гаднах болон дотоод үзэмжийг дээшлүүлэх болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин