Хөл бөмбөг хэмээх гайхалтай спортыг шимтэн үзэж, түүнээсээ эрч хүч болон кайфыг мэдэрдэг олон мянган үзэгч бий. Мөн энэ спортыг сонирхон хичээллэж улс, бүсийн тэмцээн уралдаанд оролцдог баг тамирчид манай Монгол улсад цөөнгүй байдаг. Тэгвэл улс эх орныхоо галыг манах их үйлсэд хүчин зүтгэхийн сацуу хөл бөмбөгийн спортоор хичээллэж, улс бүсийн тэмцээнд байнга амжилттай оролцдог УУРХАЙЧИН-ХӨЛ БӨМБӨГЧИН залуус ховор бизээ.
Тэдгээр залуус энэ спортоор хичээллэж амжилт гаргахын зэрэгцээ хөл бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах улмаар ирээдүйн тамирчид бэлтгэхэд хувь нэмрээ оруулъя хэмээн өөрсдөө санаачлан уурхай дээрээ хөл бөмбөгийн АЛДАРЫН ТАНХИМ байгуулж өнөөдөр нээлтээ хийв.
Монголдоо анхных нь болох энэхүү хөл бөмбөгийн алдарын танхимын нээлтэнд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан, Багануур дүүргийн Хар алмаз клубын эзэн Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч спортын мастер Б.Зориг, Transwest Komatsu компанийн төлөөлөл, Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун тэргүүтэй захирлын зөвлөлийн гишүүд зэрэг олон хүндтэй зочид уригдан иржээ. Эдгээр эрхмүүд хүндэтгэлийн тууз хайчлан тус танхимын үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Алдарын танхимын нээлтийн үеэр
Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун: Өөрсдөө санаачлага гаргаж, өөрсдөө гар бие оролцож энэ сайхан танхимыг байгуулсан уурхайчин залуусдаа талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн болоод спортын өндөр амжилт хүслээ.
Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал: энэхүү алдарын танхимыг байгуулснаар дүүрэг орон нутгийнхаа хүүхэд багачуудыг багийн спортоор хичээллүүлж, ирээдүйд багаар ажиллах чадвартай иргэн болж төлөвшхөд энэ танхимын үйл ажиллагаа маш чухал гэдгийг онцоллоо.
Шинэ шинэлэг зүйлийг санаачилна гэдэг нэг хэрэг. Санаачилснаа хэрэгжүүлж бодит ажил болгоно гэдэг юутай сайхан. Хүсэл мөрөөдлөө биелүүлж АЛДАРЫН ТАНХИМ байгуулсан хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчиддаа нийт уурхайчдынхаа өмнөөс баяр хүргье

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин