2020 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уурхайн ордын ашиглалтын 1-р хэсэгт нарийвчилсан хайгуулын ажлыг хийж эхлүүлээд байна.
06-р сарын 04-ний өдөр эхэлсэн энэ ажлын гүйцэтгэгчээр Голден Хилл ХХК ажиллаж байгаа бөгөөд 7-р сарын 20 өдөр дуусгах төлөвлөгөөтэй. Хайгуулын ажлын хүрээнд нийт 16 өрөмдлөгийн цэгт 800 тууш метр гулуузан дээжтэй өрөмдлөг, цооногийн геофизикийн хэмжилтүүд хийж, 40 дээж авч иж бүрэн шинжилгээ хийнэ.
Ингэснээр олборлолтын найдвартай үйл ажиллагааг хангах геологийн нарийвчилсан мэдээлэлтэй болох юм. Өнөөдрийн байдлаар хээрийн ажил 100 хувь, боловсруулалтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин