Хань нөхдийн эвийн гараар
Ханаа өндөр өрж байлаа
Хаяа алдсан талын энгээр
Хаалгаа өргөн нээж байлаа
Зөвлөлт нөхөдтэйгөө
Бахдалт таны залуу нас
Багануурыг байгуулсан түүх энд байна
Тэртээ 1978 онд эзгүй зэлүүд Нүүрэнтэйн хөндийн Багагүн нуурын зүүн дэнжид уурхайн анхны гэр баригдаж, анхны тэсэлгээ хийснээс хойш Багануурын уурхай үүсэн байгуулагдсан. 1980 оноос Монгол, Оросын ард түмний гар, сэтгэл нийлсэн их бүтээн байгуулалт өрнөж уурхай дагасан хот сүндэрлэж өнөөдрийн Багануур дүүрэг байгуулагдсан түүхтэй.
Багануур дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, дүүргийн анхдагч болж уурхайдаа гучаас дээш жил тасралтгүй ажилласан уурхайчид болон компанийн удирдлагуудыг түүхт 40 жилийн ойн медалиар шагналаа. Шагналыг дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн хурлын төлөөлөгчид гардуулж баяр хүргэлээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин