Монгол улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, Багануур ХК-ийн ТУЗ-ийн дарга, Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс 2020.08.02-ны өдөр Багануур ХК-д ажиллаа. Тэд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, компанийн үйл ажиллагаа, өртөг зардлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа. Компанийн зүгээс зуны саруудад бороо ус ихтэй үйлдвэрлэл явуулахад хүндхэн байгаа хэдий ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэж байгаа талаар танилцууллаа. Мөн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өртөг зардлыг бууруулах чиглэлээр эдийн засгийн бодит судалгаа хийж он дуустал хугацаанд дараах 4 чиглэлээр нийт 4,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөөд байгаагаа танилцуулав. Үүнд:

- Уулын ажлын чиглэлээр 2.43 тэрбум

- Техникийн чиглэлээр 1.73 тэрбум

- Эд анги сэргээн засварлах 0.33 тэрбум

- Санхүүгийн чиглэлээр 0.22 тэрбум

УУХҮЯ-ны сайд Г.Ёндон ажилтнуудын цалинг бууруулахгүй, орон тоо цөөлөхгүйгээр хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулж, өндөр хүчин чадалтай техникуудын ашигт ажиллагааны цагийг уртасгаж, далд нөөцийг илрүүлж зардлаа хэмнэж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [119.40.100.155]   Random
Мэдээнийхээ нэрийг засаарай. Яамны сайд гэж байхгүй ш дээ
Зочин