Хүлэмжийн хийн ялгаралд ихээхэн нөлөө үзүүлдэг эрчим хүчний салбарыг цаашид хэрхэн "ногооруулж", нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сэргээгдэх, цэвэр тогтолцооруу шилжих гарц, шийдлийн талаар сонирхолтой цахим хэлэлцүүлгийг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран маргааш буюу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт Zoom платформоор зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус хэлэлцүүлэгт ДДНХИ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Аннака Мари Петерсон зочин илтгэгчээр оролцож өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцахаас гадна мөн Эрчим хүчний яам, Монгол Энержи Клуб болон бусад салбарын туршлагатай судлаач, зөвлөхүүдийн төлөөллүүд оролцох болно. Та бүхэн дараах линкээр хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин