Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамруулан хоёр хэсэгтэй нийт 415813 га талбайг хамрах бөгөөд УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Хамгаалалтын захиргаа нь Хэнтий аймгийн Дадал суманд дарга, 4 мэргэжилтэн, 9 байгаль хамгаалагч, үйлчилгээний ажилтан 3, нийт 17 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан тус цогцолбор газрын хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай танилцах үеэрээ дараах асуудлыг онцлон хэлэлцлээ.

Үүнд:

  1. Байгаль хамгаалагчийн зэрэглэл нэмэх,
  2. Хангамж сайжруулах
  3. Орон тоо нэмэх асуудлыг судлаж шийдэхээр боллоо.

Байгаль хамгаалагчид нь төрийн захиргааны мэргэжилтнүүдийн 4 дүгээр шатлалаар цалинждаг бөгөөд шатлалыг ахиулах тал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьсан байгаа юм байна. Түүнчлэн Хэнтий аймгийг зорин очих дотоод, гадаадын жуулчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа учир байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага үүсч байгааг онцлон хэлэлцлээ.

Монгол орны хамгийн их хур тундас ордог аймаг бөгөөд байгаль хамгаалагч нарын хувцас, хангамжийн асуудалд салбарын сайд анхаарал хандуулан шийдвэрлэхээр болсон юм.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь Хэнтий болон Дорнод аймгийн орчны бүсийн 5 сумыг хамран ажилладаг байна.

Н.Уртнасан сайд мөн Гутайн даваа, Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын албаныхантай уулзлаа.

Гутайн даваанд байрлах хяналтын постын байр нь жижиг учир байрлах байрыг нэмэх шаардлагатай байгааг байгаль хамгаалагчид сайдад уламжилсан. Тус албаныхан нийт 102,000 га газрыг хариуцан хамгаалдаг бөгөөд одоогоор 9 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Н.Уртнасан сайд Онон балжийн байгалийн цогцолборт газар болон Гутайн даваа, Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газарт тус бүр нэг, нэг ширхэг мотоцикл гардууллаа.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин