Завхан аймагт ажиллах үеэр тус аймгийн тусгай хамгаалалттай газрын захиргаад, ус цаг уурын орчны шинжилгээний газар, сав газрын захиргаануудын ажил байдалтай танилцаж, ажилтан албан хаагчдын санал сэтгэгдлийг сонсон юм. Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчидтай уулзах үеэр тус байгууллагаас албан конторын урсгал засварын зардал, хог тээвэрлэх зориулалтын машинтай болох хүсэлт, санал ирүүлснийг шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн БОАЖЯ-наас “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэг болон жуухаар шагнагдсан зарим хүмүүст хүндэтгэл үзүүлэн Н.Уртнасан сайд шагналыг гардуулан #Байгаль_орчныг хамгаалах их үйлсэд чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

“Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэг

Л.Оюунчимэг Отгонтэнгэрийн УТХГ-ын ХЗ Нягтлан бодогч

Х.Цэгмидзаяа Отгонтэнгэрийн УТХГ-ын ХЗ Мэргэжилтэн

У.Мийраа Отгонтэнгэрийн УТХГ-ын ХЗ Байгаль хамгаалагч

Б.Дүгэрсүрэн Тарвагатайн нурууны БЦГ-ын ХЗ Жолооч

П.Энхсайхан Тарвагатайн нурууны БЦГ-ын ХЗ Мэргэжилтэн

Д.Болдбаяр Тарвагатайн нурууны БЦГ-ын ХЗ Мэргэжилтэн

Д.Хүрэлбаатар БОАЖГ Жижүүр

Жуух бичиг

Ц.Отгонбилэг Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа Мэргэжилтэн

У.Сарантуяа Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа Мэргэжилтэн

Б.Банзрагч Идэр голын сав газрын захиргаа Мэргэжилтэн

Ц.Хүрэлбаатар УЦУОШТ Техникч

Д.Амгаланбаяр УЦУОШТ Техникч

Батцэцэг БОАЖГ Мэргэжилтэн

Пүрэвжаргал БОАЖГ Мэргэжилтэн

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин