“Асуудлаар асуудлыг шийдье” уриатай тус аян нь гялгар уутны хаягдлыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэх замаар дахин боловсруулан, 100% битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэхийн зэрэгцээ, эко бизнес моделиор дамжуулан хүүхдэд ээлтэй, жишиг орчныг бүтээн байгуулах, олон нийтэд хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд түгээх зорилготой.

2019 онд хийгдсэн “Хог хаягдлын бүтцийн судалгаа”-ны дүнгээр Монгол Улс жилд дунджаар 3,5 сая тонн хог хаягдал гаргадаг ба үүний 42% нь Улаанбаатар хотод үүсдэг. Нийг хаягдлыг ялган ангилбал Улаанбаатар хот ойролцоогоор жилд 44,000 тонн хаягдал гялгар уут гаргадаг бөгөөд ердөө 4% хүрэхгүй хувийг дахин боловсруулж үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Тиймээс “Өнгө нэм” ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа. Аяныг Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин, хамтран ажиллаж байна.

Энэхүү аян аж ахуйн нэгж байгууллага болон иргэд олон нийтэд нээлттэй. Аянд нэгдэхдээ Улаанбаатар хотын иргэд томоохон супермаркетуудад байрлуулсан “Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлана. ААНБ нь гялгар уутаа тусад нь цуглуулан тээвэрлүүлж аянд нэгдэх боломжтой. Мөн хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэг байгууллагуудтай хамтран ажиллахад боломжийг бүрдүүлснээ онцлог юм.

Өдөр тутамд хаягдаж байдаг гялгар уутыг аянд хандивлаж нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох хүчирхийллийн эсрэг ид шидийг бүтээгээрэй. Хог хаягдлын асуудлыг шийдэл болгон ашиглаж нийгмийн асуудлыг хамтдаа өөрчлөн шинэчилцгээе.

Тус аяны талаарх олон нийтэд мэдээлэх арга хэмжээ 2021 оны 08 сарын 28-нд 11:00-16:00 цагийн хооронд “Автомашингүй өдөр”-өөр УИД-ийн урд талын Понтам дээр болох бөгөөд сонирхсон ААНБ болон иргэд тус арга хэмжээнд ирж мэдээлэл авч аянд нэгдээрэй.

Та аяны үйл ажиллагаанд ААНБ болон өөрийн гэрээс үүсэх ГЯЛГАР УУТ, ХУВАНЦАР САВ, ЛААЗ, ШИЛний хаягдлаа авч очоод урамшуулалт хамрагдаарай.

Эхний байдлаар та бүхэн дараах байршилд шууд очоод гялгар уутаа өгөх боломжтой

  • ӨНГӨ НЭМ /Be Colorful -ийн төв оффис дээр /103-ын хажууд Шүрэн оффис 2 давхар 9 тоот
  • Efes сүлжээ дэлгүүрийн бөхийн өргөө салбар
  • Emart – ХУД дахь салбар
  • Nomin United Center – ХУД дахь салбар
  • БОСА сүлжээ дэлгүүрийн – Баян хошууны салбар
  • Nitro B coffee shop – Blue Sky -ийн урд талд
  • Ид шидийн орон 2 төв -Улиастайн эцсийн салбар
  • CU Mongolia – Blue sky салбар
  • Jur Ur Bakery – Хороолол салбар
  • Миний дэлгүүр – нарны замын төв салбар
  • Сансар сүлжээ дэлгүүр – 21-р хорооллын Содон хороолол салбар
  • М март сүлжээ дэлгүүр – Цамбагарав салбар

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин