Байгаль орчин аялал жуулчлалын яам “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 7 хоног зохион байгуулж өнөөдөр үндсэн чуулганаа хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн судлаач, ойн аж ахуй эрхлэгчид болоод холбогдох салбарынхан зэрэг 2000 гаруй төлөөлөл биечлэн болон цахимаар оролцож, саналаа өгсөн. Салбар хуралдаануудаас гарсан нэгдсэн зөвлөмжийг үндсэн чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцууллаа.
ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ
2021 оны 11 сарын 15 Төрийн ордон
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганд тавигдсан илтгэл, салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналд үндэслэн энэхүү зөвлөмжийг гаргав.
Нэг. “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга замын талаар:
Хоёр. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар:
2.1 Ойн салбарын мэргэжлийн байгууллагын эрх олгох, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлийн үр дүн, хяналт, мониторинг хийх зэрэг төрийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх;
2.2 Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
2.3 Ойн магадлан итгэмжлэлийн стандартыг боловсруулж, хараат бус хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийх тогтолцоог бий болгох, олон улсын ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах.
Гурав. Хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчний талаар:
3.2 Сум, суурин газар бүрт 3-аас доошгүй ойжуулагч байхаар тооцож, “1000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх;
Дөрөв. Үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийн талаар:
3.1. Модлог ургамлын үр,тарьц, суулгац бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох;
3.2 Үр хадгалах байгууламжийг улсын хэмжээнд болон бүсчилсэн хэлбэрээр байгуулах;
Тав. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх талаар:
4.1 Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж ой , газар тариалан, бэлчээрийн хоорондын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бий болгох;
4.2 “Дэлхийн агро-ойн төв ” олон улсын байгууллагад элсэж төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;
4.3 Хүнс, хөдөө аж ахуй яамны харьяанд жимс, жимсгэнийн кластер хөгжүүлэх, Агро-ойжуулалтын судалгааны төв байгуулах.
Зургаа. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар:
Долоо. Ой ашиглалт, ой модны үйлдвэрлэлийн талаар
7.1 Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих;
7.2 Ойн замын сүлжээний нягтрал, эдийн засаг, экологийн ач холбогдлын судалгаа тооцоог хийж, ойн аж ахуйн зориулалттай автозамын сүлжээг төлөвлөн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
7.3 Ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ойн арчилгаа, цэвэрлэгээ хийж, шахмал хавтан, эко хатуу түлш, цавчдас, модлог шахмал түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Найм. Хот, суурин газрын ногоон байгууламжийн талаар:
Нийт 8 бүлэг 28 заалт бүхий нэгдсэн зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Ойн салбарын үндэсний чуулган”-аас гаргаж буйг та бүхэнд танилцуулж байна.
ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД
Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.