Дээд боловсролын чиглэлээр тэргүүлэгч Times Higher Education сэтгүүлээс 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад 980 гаруй сургууль орсон байна.

Уг жагсаалтыг гаргахдаа тус сургуулийн судалгаа шинжилгээ, гадаад ертөнцтэй холбоотой байдал буюу хэр олон гадны оюутан суралцуулдаг, багш нар нь хэр чадвартай, сургалтын арга барил нь ямар вэ зэрэг хүчин зүйлсийг харсан гэв. Мөн тус сургуулийн эрдэмтдийн бүтээлийг эш таталт, үйлдвэрлэлийн орлого зэргийг чухалчилсан аж.

Жагсаалтад Их Британийн Оксфордын их сургууль тэргүүлсэн бол АНУ-ын Калифорнийн Технологийн Институт удаалжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин