Өнгөрсөн долоо хоногт cap шинийн золголт үргэлжилж, Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж өнгөрсөн билээ. Эдгээр өдрүүдэд үйл явдал нам жим байсан ч үзэл бодлоо илэрхийлэх хүмүүс байлаа. Ингээд энэ удаагийн "Хэн юу хэлэв" булангаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Алдарт эхийн одонтой 1,000 ээжийг хүлээж авах ёслолын ажиллагаанд хэлсэн үгээр эхлүүлж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Засгийн газар долоон жилийн хугацаатай, жилийн 7.625 хүүтэй бонд гаргасан. Ингэснээр гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларын асуудлыг шийддээ. Бид хоёр бонд гаргасан. Үүний 82 хувь нь Хөгжлийн банкны бонд эзэмшиж байсан хүмүүсийнх. Үүнийг Засгийн газрын бондоор сольж авсан. Үлдсэн 18 хувьд нь 124 сая ам.доллар.

Шинэ бонд гаргахад 3.3 тэрбум ам.доллар нь гаргасан. Хүүгийн хувьд аль өнцгөөс нь харахаас шалтгаална. Түрүүчийн Засгийн газрын үед 10.825 байсан. Үүнтэй харьцуулахад бага. Чингис бондын хүү 4.125 байсан. Үүнтэй харьцуулахад өндөр. Манайх анх "Чингис" бондыг гаргаж байхад нийт өрийн хэмжээ 28-хан хувьтай байсан" хэмээн ярьжээ. Мөн ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах талаар "Тодорхой долоон төрлийн татвар нэмэхээр байгаа. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авах байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын нэгэн болгож урагшлуулах шийдвэр гарсан.

Хадгаламжийн хүүнээс татвар авахад ямар нэг хязгаарлалт хийхгүй. Орлого зарлагын баланс алдагдсан байна. Бусад улс оронд орлого зарлага нь тэнцүү байдаг. Орлогоосоо зарлага нь даваад байхаар өрийн таазаасаа даваад явчихаж байгаа юм. ОУВС-гаас зорилтот хөтөлбөрөө нийгмийн халамжид чиглүүл гэж байгаа. Тиймээс "Цалинтай ээж", Насны хишиг" хэрэгжээд явж байна. Хүүхдийн мөнгийг 60 хувьд биш 40 хувь болох зорилтот бүлэгт өг. Үлдсэн 20 хувийг нь буцаагаад эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоолны талон болгож олго гэж байгаа. Долоодугаар сарын 01-ээс л шатахууны онцгой албан татвар нэмэгдэнэ.

Бусад улс оронд онцгой албан татвар нь ДНБ-ийхээ найман хувь хүртэл өндөр байдаг. Гэтэл манайд хоёр хувь ч хүрэхгүй байгаа шүү дээ. Ер нь он дуустал хэсэг хугацаанд бүсээ чангалах бодлого барина. Оны төгсгөлд бүх салбарын асуудал гайгүй болоод ирнэ. Валютын урсгал ч гайгүй болно. Энэ нь мэдрэгдэх байх. Энэ жил нэг тэрбум орчим ам.долларын төсвийн алдагдлыг ОУВС-гийн өөрийнх нь хоёр хувиас доошгүй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Хамгийн гол нь өрийн тогтвортой байдлыг үүсгэх хэрэгтэй. Зардал танах тал дээр Улаанбаатар хотод том оврын автомашин унаж болохгүй гэж байгаа. 13 дэд сайд байгаа. Би хувьдаа дэд сайд байвал хэрэгтэй гэж боддог. Ер нь төсөвт байгууллагуудын зардал буурсаар байгаа. Цаашдаа төрийн албанд ажиллаж байж хүний амьдрал шийдэгдэх бус хувийн салбарт ажиллахыг чухалчлах бодлого барих хэрэгтэй" гэх мэтээр өнөөдөр тулгамдаж буй олон асуудлыг ярьжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин