С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болохоор товлогджээ.

Шүүх хурал хаалттай болох юм байна.


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

Шүүх бүрэлдэхүүн эдгээр гурван хүнийг онц хэрцгий харгис аргаар, шунахайн сэдэлтээр, захиалгаар, бүлэглэн хүний амь нас хөнөөсөн гэж үзжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин